Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит бус II хуралдаанаар Анхдагч-илгээлтийн эздийг нэгдсэн бодлого, зохион байгуулалтад оруулах, хөдөлмөр бүтээлийг нь алдаршуулах, хүндэтгэл үзүүлэх зорилгоор “Анхдагч” хөтөлбөрийг 2021-2024 онд хэрэгжүүлэхээр баталлаа. Тус хөтөлбөрийн хүрээнд
- Анхдагч-илгээлтийн эздэд хүндэтгэл үзүүлэх, алдаршуулах, нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай иргэдэд дэмжлэг үзүүлэх, төсөл хөтөлбөрүүдэд хамруулах ажлыг Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах
- Анхдагч-илгээлтийн эздийн эрүүл мэндийг сайжруулахад чиглэсэн төлөвлөгөөт үйл ажиллагааг зохион байгуулах
- Анхдагч-илгээлтийн эздийн хүсэл, сонирхол, нөөц боломжид нь тулгуурлан хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээнд хамрагдахад дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван зорилт 16 арга хэмжээг хэрэгжүүлнэ.
2017-2020 онд уг хөтөлбөр хэрэгжсэнээр анхдагч илгээлтийн эздийн нийгэмд оролцох идэвх оролцоо нэмэгдсэн байна. Мөн эрүүл мэндийг үзлэг, сургалт, спортын уралдаан тэмцээн, урлаг уран сайхны үйл ажиллагаа болон дотоодын аялалд давхардсан тоогоор 5600 гаруй анхдагчид хамрагдсан байна.