ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн үйлдвэрлэл, технологийн парк байгуулна.

2021-07-01

      Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн үйлдвэрлэл, технологийн парк байгуулна. Паркийн бүрэлдэхүүнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр болон исэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор катодын зэсийн үйлдвэр байгуулна гэж туссан. Үүний дагуу Засгийн газрын 129 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгосон. Энэ тогтоолын хүрээнд Орхон аймгийн 1217.4 га газарт Үйлдвэр технологийн паркийн ерөнхий төлөвлөлт хийгдсэн бөгөөд Газрын тухай хуулийн дагуу Орхон аймгийн тус газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг дэмжих эсэхийг АИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж, Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн 83.9%-ийн саналаар дэмжлээ. Үйлдвэр технологийн паркийг Орхон аймагт байгуулсанаар

  1. Эмульсийнтэсрэх бодисын үйлдвэр
  2. Исэлдсэнхүдрийг нуруулдан уусгах үйлдвэр
  3. Засвармеханикийн заводын өргөтгөл
  4. Зэсийнбаяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр
  5. Хүхрийнхүчлийн үйлдвэр зэрэг үндсэн таван үйлдвэр байгуулагдах бөгөөд Орхон аймагт 1000 гаруй ажлын байр шинээр бий болж урьдчилсан тооцооллоор Монгол улсын ДНБ-ын үйлдвэрлэлийг 2030 он гэхэд 368 тэрбум, 2040 он гэхэд 340 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж үзэж байна.