Залуучуудын идэвхтэй хариуцлагатай оролцоог хангах, хөгжих боломж олгоход чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж, өөрийн болон гэр бүл, нийгмийн өмнө хүлээсэн эрх, үүргээ ухамсарладаг болгох зорилгоор Орхон аймийн “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр”-ийг Аймгийн ИТХ-ын Ээлжит бус II хуралдаанаар баталлаа.
Уг хөтөлбөрийг 2021-2025 онд хэрэгжүүлэх бөгөөд
- Залуучуудын оюуны болон бие бялдрын хөгжлийг дэмжих, ур чадварыг хөгжүүлэх
- Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, сайн дурын ажлыг дэмжих
- Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих, амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх боломж нөхцөлийг нэмэгдүүлэх гурван зорилтын хүрээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд АИТХ-ын хурлын хуралдаанд Төлөөлөгчдөөс гарсан старт-ап компанийг бойжуулах, залуу гэр бүлийг дэмжсэн “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, залуучуудын сургах чиглэлд “Ментор шип” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг саналыг тусгаж хөтөлбөрийг баталлаа.
Хөтөлбөр хэрэгжснээр залуучуудын нийгмийн оролцоо сайжрахаас гадна хөдөлмөр эрхлэлтийн түвшинг нэмэгдэнэ гэж үзэж байна. Тодруулбал, залуучуудын ажилгүйдлийн түвшинг 30%, 15-24 насны хүн амд хөдөлмөр эрхэлдэггүй, сургуульд сурдаггүй хүн амын эзлэх хувийг 10% хүртэл бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн түвшинг 50 хүртэл хувиар нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
Дашрамд дурдахад, Орхон аймгийн нийт хүн амын 31.1%-ийг /32963/ 15-34 насны залуучууд, нийт бүртгэлтэй ажилгүйчүүдийн 32.1%-ийг 25-34 насны залуучууд эзэлдэг байна.