ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Орхон аймаг, Эрдэнэт хотыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн шалгуур үзүүлэлтийг баталлаа

2021-06-30

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит бус II хуралдаанаар  “Орхон аймаг, Эрдэнэт хотыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн найман бүлэг, 32 зорилт, 165 арга хэмжээг 106 шалгуур, 119 үзүүлэлтээр хэмжиж, хүрэх түвшинг тодорхойлохоор хэлэлцэж баталлаа.

Тодруулбал,

  1. Үндэсний нэгдмэл үнэт зүйл бүлгийн гурван зорилтыг найман шалгуур үзүүлэлтээр
  2. Эрүүл, бүтээлч, хөгжих тэмүүлэлтэй - Эрдэнэт хүн бүлгийн таван зорилтыг 29 шалгуур 31 үзүүлэлтээр
  3. Амьдралын чанар ба дундаж давхарга бүлгийн таван зорилтыг 18 шалгуур үзүүлэлтээр
  4. Эдийн засаг бүлгийн дөрвөн зорилтыг найман шалгуураар
  5. Тогтвортой засаглал - Эрдэнэт хүч бүлгийн гурван зорилтыг таван шалгуур үзүүлэлтээр
  6. Аюулгүй, амар тайван - Эрдэнэт хот бүлгийн гурван зорилтыг есөн шалгуур үзүүлэлтээр
  7. Ногоон- Эрдэнэт хот бүлгийн дөрвөн зорилтыг 14 шалгуур үзүүлэлтээр
  8. Тогтвортой хөгжил- Эрдэнэт хот зэрэг бүлгийн таван зорилтыг 17 шалгуур, 25 үзүүлэлтээр тус тус хяналт-шинжилгээ, үнэлгээг хийж хүрэх түвшинг тооцож, хэрэгжилтийн хувийг тухай бүрт тооцоолон гаргах юм.