Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ээлжит бус II хуралдаанаар 2021-2024 онд хэрэгжих ахмад настны “Ач санах” хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Тус хөтөлбөрийг ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг сайжруулах, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хуримтлуулсан мэдлэг, ур чадвараа хойч үедээ өвлүүлэн үлдээх, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг өргөжүүлэх зорилготойгоор
- Ахмад настанд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн халамж хамгааллын үйлчилгээг сайжруулах,
- Ахмад настны бие даасан байдал, хөгжил оролцоог нэмэгдүүлэх,
- Ахмад настанд хүндэтгэл үзүүлэх, алдар гавьяаг алдаршуулах, хойч үедээ үлгэр дууриал үзүүлэх ажлуудыг идэвхжүүлэх зэрэг гурван зорилтын хүрээнд 19 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталлаа.