ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Төрийн дээд одон, медалиар 35 иргэнийг шагналаа

2021-06-24

     Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021.06.02-ны өдрийн 137 дугаар зарлигаар шагнагдсан Уул уурхай, Эрчим хүч, Боловсрол, Эрүүл мэнд, Онцгой байдал, Хөдөө аж ахуйн салбарын нэр бүхий хүмүүсийн шагналыг аймгийн ИТХ-ын ажлын албанаас халдвар, хамгааллын дэглэмийг баримтлан гардуулан өглөө. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, М.Түмэнжаргал нар гардуулан өглөө.

     Тус зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Ахмад настан  М.Саарал, З.Мишигдорж, Ц.Ганбат, С.Базар, Наран цогцолбор сургуулийн Орос хэлний багш Г.Наранцэцэг, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор Ахмад дайчин Г.Дугаржав, Онцгой байдлын газрын дарга Г.Ганбаатар, “Алтан гадас” одонгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийслэлийн төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Б.Баялагмаа, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Маркетингийн хэлтсийн дарга Д.Дашдорж, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Барилга засварын цехийн  засвар, засал чимэглэлийн хэсгийн мастер, Я.Оюунчимэг, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Хөгжлийн хэлтсийн ахмад ажилтан П.Энхтуяа  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ДЦС-ын инженер О.Алтанхуяг, ГБХЗХГ-ын хүүхэд хамгааллын мэргэжилтэн Д.Сайнбилэг, Ахмад настан Б.Долгоржав, Г.Нямбаахүү, Я.Роза, П.Саранцэцэг, С.Сампилдондов, М.Дашзэвэг, Т.Оюунчимэг, 14-р сургуулийн Орос хэлний багш М.Батчимэг, Математикийн багш Р.Должинсүрэн, “ЭБЦТС” ТӨХК-ийн Дотоод хяналт Аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга Б.Ганчулуун, ЭБЦТС ТӨХК-ийн Ахмад ажилтан Ш.Даарийжав, Ч.Эрдэнэчимэг, Боловсрол соёл урлагийн газрын Монгол хэл, Уран зохиол судлагдахуун хариуцсан мэргэжилтэн Г.Оюунбилэг, БОЭТ-ийн Эрчимт эмчилгээний ахлах сувилагч Ж.Эрдэнэсувдаа, “Цэргийн гавьяаны одон”-гоор Онцгой байдлын газрын орлогч дарга Д.Золжаргал, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Тээвэр Ложистикийн төв гаалийн бичиг баримт бүрдүүлэгч Г.Одмандах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Тээвэр Ложистик төв элчид тэрэгний машинч Ж.Буяндэлгэр, ЭБЦТС ТӨХК-ийн Түгээх үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал, ерөнхий инженер Д.Мөнх-Эрдэнэ, ЭБЦТС ТӨХК-ийн Техникийн бодлогын хэлтсийн Засварын монтёр Ш.Дэлгэрсайхан, ЭБЦТС ТӨХК-ийн Техникийн бодлогын хэлтсийн Ашиглалтын монтёр Н.Адъяа, ЭБЦТС ТӨХК-ийн Автомашины жолооч С.Сүрэнхорлоо, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харъяа Энэрэл төвийн дарга М.Майцэцэг нарыг шагнасныг өнөөдөр гардуулан өглөө.