ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хороо хуралдлаа

2021-06-22

      Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хорооны Ээлжит хуралдаанаар “Малын эрүүл мэнд” хөтөлбөр, Өрхийн тариалалтыг дэмжих дэд хөтөлбөр, аймгийн ойн сангаас мод шилжүүлэн суулгах журмын төсөл, хотын болон хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах тухай асуудлыг хэлэлцэж, аймгийн ИТХ-ын Ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэхээр дэмжлээ. Тус хуралд  Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хорооны дарга Х.Оюун-Эрдэнэ, гишүүн С.Эрхэмбаяр, О.Мөнх-Од, Д.Ууганбаяр нар оролцож тодорхой санал илэрхийлж, дүгнэлт өглөө. Тодруулбал, тус хорооны ажиллах чиглэлд хамаарах төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, дэлгэрэнгүй мэдээлэл авах, хотын болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зэрэг саналыг илэрхийллээ.

      “Өрхийн тариалалтыг дэмжих дэд хөтөлбөр”-ийг Орхон аймагт үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр  аймгийн дотоодын хэрэгцээнд төмсийг 100%, хүнсний ногоог 70%, жимс жимсгэний 0.3%-ийг орон нутгийн үйлдвэрлэлээр хангах, нийт хүнсний ногооны ургацад хамгаалагдсан хөрсний үйлдвэрлэлийг 5%-д хүргэх,, төмс хүнсний ногооны тариалан эрхлэгч, иргэн, аж ахуйн нэгж, орон нутгийн онцлогт тохирсон сортын төмсний үрийн нөөц бүрдэх, стандартын шаардлага хангасан агуулах, зоорийн багтаамж нэмэгдэнэ гэж үзэж байна. 

     Мөн “Малын эрүүл мэнд” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр мал амьтны гоц халдварт болон халдварт өвчин гарах, тархах шалтгаан нөхцөлийг хязгаарлан эрүүлжүүлэх арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлж, халдварт өвчингүй тайван, эрүүл бүсийг бий болгох, хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж, малчдыг орлогын нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

     Тус хурлаар хотын болон хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын биелэлтийг хэлэлцсэн бөгөөд энэ хүрээнд мал аж ахуйн чиглэлээр 14, мал эмнэлгийн чиглэлээр 5, хүнсний чиглэлээр 1, нийт 36 заалт бүхий төлөвлөгөө батлагдаж, төлөвлөгөөний биелэлт өнөөдрийн байдлаар  67%-тай байгаа ажээ. Эдгээр асуудлыг өнөөдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн хорооны хурлаар хэлэлцлээ.