Тулгар төрийн 2230 жил, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улс, орон нутгийн хөгжилд оруулсан хувь нэмэр, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан уул уурхай, барилга, боловсролын салбарын төлөөлөл 38 эрхэмд Төрийн дээд одон, медаль гардууллаа.
Шагналыг аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга С.Батжаргал, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал нар гардуулан өглөө.