ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АИТХ-ын Цахим бодлогын хөгжлийн хороо хуралдлаа

2021-03-12

          АИТХ-ын Цахим бодлогын хөгжлийн хорооны ээлжит хуралдаанаар “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж, цаашид хийгдэх ажлын талаар хэлэлцлээ.

       Тус хорооны хуралд 2021-2024 онд хэрэгжих “Ухаалаг эрдэнэт-1” хөтөлбөрийн төслийг танилцуулж, санал дүгнэлт авсан бөгөөд АИТХ-ын төлөөлөгч, иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэхээр болсон юм.
               Мөн АИТХ-ын цахим бодлогын хөгжлийн хорооны 2021 оны төлөвлөгөөнд туссаны дагуу төрийн байгууллагын цахим сайтын мэдээлэл шинэчлэгдэж буй эсэх, мэдээллийн ил тод байдлыг хангах тухай хуулийн дагуу цахим сайтад оруулах шаардлагатай мэдээллийг байршуулсан эсэх, цаг үеийн мэдээллээр иргэдийг хурдан шуурхай хангаж байгаа эсэхэд шалгалт хийж, дүгнэлт өгөхөөр болжээ.