ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Байгалиа хамгаалъя” аян үргэлжилж байна

2021-05-12

      Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилсан сэргийлэх, гэмт хэргийн хор уршгийг иргэд олон нийтэд таниулах, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор “Байгалиа хамгаалъя” аяныг энэ сарын 25-ныг дуустал зохион байгуулж байна. Аяныг “Ногоон дуу хоолой” нэрийн доор “Таны дуу хоолой байгалийг хамгаалж чадна” уриатайгаар зохион байгуулж байгаа бөгөөд энэ хүрээнд  дөрвөн бүлэг 18 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

      Өнгөрсөн онд зөвшөөрөгдөөгүй газар хог хаясан, байгалийн баялгийг хууль бусаар авсан 11 иргэнд зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч, хохирлыг барагдуулсан бол энэ онд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нэг байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас 500.000 нэгжээр торгох арга хэмжээ авсан ажээ.

    Орхон аймгийн хэмжээнд он гарснаас хойш хулгайгаар элс хайрга олборлох, ачих, гэр хорооллын айл өрх хашааныхаа өнжмөл өвсөө шатаах, гуу жалганд хаях, мал түүхий эдийн зах нядалсан малын хаягдал, бохир усаа гуу жалганд хаях, стандартын бус аргаар мод тайрах зэрэг зөрчлийн дуудлага мэдээллүүд ирж, эзэн холбогдогчийг тодруулах, экологийн хохирлын хэмжээг тооцоолохоор ажиллаж байгаа ажээ. Мөн энэ жил Орхон аймагт  хоёр га газрыг техникийн болон экологийн аргаар нөхөн сэргээх аж.