ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГХУСАЗЗ-ийн 2021 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө

2021-05-11

     Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гуравдугаар хурлаар гишүүн байгууллага тус бүр нэгдүгээр улиралд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, цаашид анхаарах ажил, асуудалд чиглэл авлаа. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2021 оны ажлын төлөвлөгөөнд 4 бүлэгт 54 арга хэмжээг төлөвлөсөн бөгөөд биелэлтийг эрчимжүүлэх, хэрэгжилтийг хангаж ажиллахыг зөвлөлийн дарга Д.Мөнхбат гишүүн байгууллагуудад үүрэг болголоо.


       Энэ оны эхний гурван сарын байдлаар  Орхон аймагт 138 гэмт хэрэг бүртгэгдэж, 5212 зөрчлийг шалгасан байна. Энэ  нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн гаралт 11%, зөрчлийн шалгалт 32.6%-аар буурсан үзүүлэлт байна. Мөн хүний эрүүл мэнд, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хулгайлах гэмт хэрэг буурсан бол залилах гэмт хэргийн тоо өссөн байна.  Мөн гэр бүлийн хүчирхийлэл, малын хулгай, залилах, мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг өсч байгаа тул шалтгааныг тодруулж, нөхцөлийг арилгах арга хэмжээ авахаар ажиллаж байгаа ажээ.

      Гишүүн байгууллагууд мөн бусад байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой санал дүгнэлтээ өгсөн бөгөөд Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагааг эрчимжүүлж, дүрмийг шинэчлэн, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд камерын хяналтыг сайжруулж, бусад байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах шаардлагатай байгааг хуралд оролцогсод онцоллоо.