ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Эрдэнэ багт 2021 онд 3.3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ

2021-05-07

Орхон аймгийн Эрдэнэ багаас  аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Д.Мөнхбат, С.Гандолгор Баян-Өндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон төлөөлөгч Н.Отгонбилэг, Г.Эрдэнэбат нар Эрдэнэ багийн иргэдтэй цахим уулзалт хийж, цаг үеийн мэдээлэл хүргэн, тулгамдсан асуудалд хариулт өглөө.

          Орхон аймгийн Эрдэнэ баг нь 1771 га нутаг дэвсгэртэй, 2048 өрхийн 7478 гаруй хүн амтай алслагдсан баг юм. Тус багийн иргэд инженерийн шугам сүлжээ, телевизийн гурвалсан үйлчилгээнд холбогдох, Эрдэнэ багт 2015 онд хийгдсэн усан сангийн барилгын ашиглалтанд орох хугацаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, хаягжилт, газар олголт зэрэг өөрсдийн өмнө тулгамдсан асуудлуудаа уламжиллаа.

         Эдгээр асуудлын гарц шийдлийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид иргэдэд хүргэсэн бөгөөд нийгмийн халамж, хот тохижуулах газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл мөн  хүргэлээ.