ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2014-12-10

Орхон аймагт хүүхдийн эмнэлэг барих асуудал урагшгүй байсаар 2015 онтой золгож байна. 2014 оны улсын төсөвт 1.2 тэрбум төгрөг энэ ажилд зарцуулагдахаар туссан ч эмнэлэг барих хэмжээний мөнгө биш. Харин улсын төсвөөс хуваарилагдсан энэ мөнгийг буцааж татуулахгүйгээр, үлдсэн хөрөнгө оруулалтыг нь босгож хүүхдийн эмнэлгийн ажлыг 2015 онд эхлүүлэх асуудал чухал болоод байгаа юм.

Аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг гарч Булган аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 50 ортой төрөх эмнэлгийн барилгажилтын байдал, үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ ажлын зорилго нь 50 ортой төрөх эмнэлэг барихад ямар хөрөнгө оруулалт, хэр хэмжээний төсөв шаардагдсан, ямар зураг төслөөр  баригдсаныг үзэж ойролцоо хэмжээний хүүхдийн эмнэлэг барихад анхаарах зүйлсийг харьцуулж дүгнэлт гаргахад чиглэсэн.

Ажлын хэсгийг Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн ахалж, Нийгмийн хөгжлийн хорооны дарга, гишүүд оролцсон бол Аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ, Барилга захиалагчийн алба, Хотын захирагчийн албаны удирдлага, холбогдох мэргэжилтнүүд байлцаж Булган аймагт шинээр баригдсан төрөх эмнэлгийг үзэж танилцлаа.