1. ИТХ-ын ээлжит бус 21 дүгээр хуралдааны тов зарлах.
Хуралдаанаар хэлэлцэх асуудал: Сумын Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, урд оны төсвийн үлдэгдэл хуваарилах, ИТХ-ын төлөөлөгчийн ёс зүйн дүрэм, ёс зүйн хороог байгуулах. бусад гэсэн асуудлыг хэлэлцэхээр боллоо.
2.Төрийн дээд шагналд иргэдийг тодорхойлох.
3. Сум хөгжүүлэх сангаас төсөл сонгон шалгаруулах тов зарлах тухай.
4. Өмчийн асуудал : Ирээдүй цэцэрлэгийн хуучин барилгыг балансаас балансад шилжүүлэх саналыг уламжлах.
Хуучин соёлын төвийг буулгаж газрыг чөлөөлөх зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Хуралд ирвэл зохих 7 тэргүүлэгчээс ирсэн 5, 2 тэргүүлэгч оролцсонгүй. Мөн хурал дээр Сайн-Оюут сургуулийн ахмад багш Ц.Эрдэнэбаатарт "Ардчилсан хувьсгалын 30 жил"-ийн ойн медалиар шагнагдсаныг гардуулж өглөө.
МНУХ-оос зарласан "Шилдэг төлөөлөгч" шалгаруулах болзолд тус сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч Д.Ганбаатарыг тодорхойлохоор санал нэгдэж холбогдох материалыг уламжлахыг ИТХ-ын ажлын албанд үүрэг болголоо.