Шатрын тэмцээн боллоо.
Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулан УИХ-ын даргын ивээл дор 8 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Шатар сонирхогчдын сумын аварга” шалгаруулах тэмцээн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны 10.00 цагаас сумын Насан туршийн боловсролын нэгжийн байранд боллоо. Тэмцээн 18-аас дээш насны сумын харьяат иргэдийн дунд эрэгтэй, эмэгтэй ангилалаар явагдаж нийт 16 тамирчин оюун ухаанаа уралдуулан өрсөлдөж тэргүүн байранд Г.Болдоо, дэд байранд Ц.Гандорж, гутгаар байранд Б.Ишжанцан, эмэгтэйчүүдээс Д.Амгалан тэргүүн байрт орж дараагийн шатны тэмцээнд оролцох эрхээ авлаа. Тэмцээнд оролцсон нийт шатарчиддаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.