ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭН БОЛЛОО

2014-12-08

Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэнгийн нэрэмжит шагайн отог харвааны тэмцээн өнгөрсөн бямба гарагт боллоо. Үндэсний уламжлал, өв соёлын онцлогийг хадгалсан энэ спортын төрлийг Аймгийн ИТХ-ын дарга дэмжиж, олон нийтэд таниулан сурталчилах, хүүхэд залууст өвлүүлэн хичээллүүлэх зорилгоор өөрийн нэрэмжит болгон  зохион байгуулах болсон. Аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит болсноор 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ тэмцээнд Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул, Булган аймгийн харваачид оролцсон нь тэмцээний цар хүрээ жилээс жилд нэмэгдэж байгааг харуулж байна. Нийт 10 багийн 90 гаруй харваачид 3 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулсан юм.

Багийн дүнгээр Монгол улсын мэргэн А.Эрдэнэ-Отгон ахлагчтай “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн баг 1-р байр, Монгол улсын гарамгай мэргэн Ө.Тогоо ахлагчтай “Хангарьд” баг 2-р байр, Монгол улсын мэргэн О.Отгонбаяр ахлагчтай Булган аймгийн баг 3-р байр эзэллээ.

Хүн нэг бүрийн цуваа харваанд Аймгийн мэргэн М.Батсайхан 1-р байр, Монгол улсын дэд мэргэн Б.Баярсайхан 2-р байр, Монгол улсын гарамгай мэргэн Д.Ганхуяг 3-р байр эзэллээ.

Энэ жил шинээр нэмэгдсэн төрөл болох Ахмадын чавхан харваанд Монгол улсын гарамгай мэргэн Д.Ганхуяг 1-р байр, Монгол улсын гарамгай мэргэн Н.Нямдорж 2-р байр, харваач Л.Наранбаяр 3-р байр тус тус эзэлсэн юм.

Монголын үндэсний спортын төрлийн нэг, Монгол түмний өв соёлийн үнэт илэрхийлэл болсон шагайн харваа 2014 оны 11 сард ЮНEСКО-д соёлын биет бус өвөөр албан ёсоор бүртгэгдсэн билээ.