ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АРДЧИЛАЛД АМАР ХЯЛБАР ЗАМААР ХҮРЭЭГҮЙ

2014-12-08

Одоогоос 25 жилийн өмнө цагаан морин жил Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалын түүхт 25 жилийн ойн баярын мэндийг МоАХ-ны үе үеийн гишүүд дэмжигчид, орхон Аймгийнхаа нийт иргэдэд өргөн дэвшүүлж эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилж байна.

Монгол оронд 70 гаруй жил оршин тогтносон коммунист дэглэмийн хүлээсээс ард түмнээ чөлөөлж ардчилал, чөлөөт зах зээлийн нийгмийг бүтээн бий болгож өнөөдрийг хүртэл сахин хамгаалж ирсэн Ардчилалын анхдагч, партизаанууд та  бүхэндээ ардчилалын төлөө зүрх сэтгэл нь цохилж явдаг бүх иргэдийнхээ өмнөөс мэхийн ёсолж байна.

Ардчилал, тусгаар тогтнол, эрх чөлөө бол олж авахад туйлын хүнд, амь насаа дэвсэж байж олж авбал алдаж болохгүй үнэ цэнэтэй ямагт сахин хамгаалж байх ёстой ард иргэдийн маань эрх ашгийн нэгдмэл хүсэл зоригийн илэрхийлэл юм.

Ардчилал монгол оронд монголын ард түмэнд тийм ч амар хялбар олдоогүй  юм.Цагаан морин жилийн өвлийн тэсгим хүйтэн, хаврын хахирган зэврүүн өдрүүдэд ардчилсан хувьсгалын уухай монгол орны өнцөг булан бүрт цуурайтан өөрийн амь нас эрүүл мэнд, алдаж болох бүх зүйлээрээ дэнчин тавьж тэмцсэн Ардчилсан хувьсгалын тэмцэгч болгоны шантрашгүй зориг, зүтгэлийн үр дүнд “Ардчилал” монголын ард түмэнд  олдсон юмаа. Орхон аймаг Эрдэнэт хот бол өөрөө Ардчилалын өлгий хот юмаа.

Тэртээ 1989 оны 12 сарын 03 ны өдөр Ардчилал тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэхээр сэтгэл шулуудсан хэсэг нөхөд маань Ардчилсан хувьсгалын тэмцлийн нэгэн илэрхийлэл болсон “Битүү”жагсаалыг   зохион байгуулж Монгол улсын түүхэнд Ардчилалын төлөөх тэмцлийн анхны хэтийг цахиж явсан нь яах аргагүй Ардчилалын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх түүхэн үнэн билээ. Хаалттай нийгмийн  үед ийм алхам хийх нь  байтугай бодож санах төдийд л хүний хувь тавилан буруугаар эргэж мэдэх тийм л хүнд цаг үе байсан юмаа. Тухайн үеийн дарангуйлагч нам, цагдаа сэргийлэх, НАХЯ-ны хяналтан дор ямархан эр зориг гаргаж битүүхэн айдастай алхалж явсан болоо гэж өнөөдөр бодоход бидэнд бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байдаг юмаа. Тийм ч  учраас 2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан иргэдийн хурлын байгууллагыг удирдаж байгаагийнхаа хувьд Эрдэнэт хотод Ардчилсан хувьсгалын анхны тэмцлийн гал бадарч байсныг баталгаажуулах, түүхэнд тэмдэглүүлэх Ардчилалын анхны жагсаал өрнөсөн төв гудамжаа “Эрх чөлөөний өргөн чөлөө” болгох ,Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг толидуулах МоАХ-ны нэр бүхий анхдагч гишүүдээ аймгийнхаа “Хүндэт иргэн” болгох түүхэн шийдвэрүүдийг гаргасаны зэрэгцээ 12 сарын 10-ны  өдөр Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулсан аймгийн ИТХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдуулахаар бэлтгэлээ хангаад байгааг энэхүү баярын өдөр дуулгахад таатай байна. Ардчилсан хувьсгалын  үр дүнгээр өдрөөс өдөрт цэцэглэн хөгжиж байгаа Эрдэнэт хотод ажиллаж, амьдарч байгаагаараа  бид бүгд бахархах  бахдал байх ёстой юм. Ардчиллын өлгий Эрдэнэтийнхэний Монголын Ардчилалд оруулах хувь нэмрийг 25 жилийнхээ босгон дээр баталгаажуулж чадлаа.

Ардчилсан хувьсгалын анхны жилүүдэд Монгол улс коммуннист тоталитор нийгмийн байгууллаас Ардчилсан чөлөөт зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжих хүнд үеүүдийг Монголын ард түмэн хамтаараа туулан гарч чадсан юм. Энэ бүгд нь Ардчилсан хувьсгалын удирдагчид Монголын төлөө сэтгэл зүрх нь цохилж байсан үе үеийн тэмцэгчдийн хичээл зүтгэлийн үр дүн байлаа. Монголчууд Ардчилалыг сонгож Ардчилсан Монгол улсаа дахин тунхагласаны үр дүнд хүний эрх, эрх чөлөө баталгаажиж, хувийн өмчтэй болох тэр бүхий л эрхийг нь нээж, баталгаажуулж өгсөнийг нь мартаж болохгүй билээ. Өнгөрсөн түүхийг сөхөн харвал хэлмэгдүүлэлтийн хар  шуурга Монгол орныг нөмөрч нэг хүнийг тахин шүтэж, нэг намын дарангуйлал ноёлж, хувийн өмчийг хураан авч, хэлмэгдүүлэн зовоож хувь хүний заяагдмал эрх, эрх чөлөөг хаан боогдуулж үг хэлэх, хэвлэн нийтлэх бүхий л эрхийг хяхан хавчиж байсан тэр хүнд хэцүү нийгмийг гагцхүү Ардчилалын салхи сэвэлзэн үлээж өнөөдрийн эрх чөлөөт нийгмийг цогцлоон байгуулах эхлэлийг тавьсан билээ. Ардчилал тасралтгүй хөгжсөөр байх ёстой. Ардчилсан хувьсгалын үр дүнд Монгол улс, Улс Төр нийгмийн байгууллынхаа хувьд олон намын тогтолцоонд шилжиж Ардчилсан олон ишт үзлийг шингээсэн Үндсэн хуулиа баталж олон намын төлөөлөл бүхий Ардчилсан Парламентат  засаглалтай улс орон болж хөгжиж байна.

Энэхүү сайхан цагийг тэмцэж, хамгаалж бий болгохын төлөө мөр зэрэгцэн тэмцэж  явсан олон сайхан нөхөд маань өнөөдөр бид бүхэнтэй хамт байж чадаагүй  ч та бидний сэтгэл зүрхэнд Ардчилалын түүхэнд мөнхөд бичигдэн үлдэх болно. Үе үеийн тэмцэгчид Ардчилсан хувьсгалын партизануудынхаа үйл хэргийг он цагийн саалтанд умартаж марталгүй, нэр хүндтэй өндөрт өргөн авч явна гэдэгт   би та бүхэндээ итгэж байна. Ардчилсан хувьсгалын ялалт амжилтын үр  дүнгээр бидэнд ирсэн төрөө засах, сайн засаглалыг бий болгох аймаг хотоо хөгжүүлэх их үйлсэд маань албан тушаалын хэнээрхэл, авилга хээл хахууль, ордны нууц хуйвалдаан, улс төрийн элдэв эмгэнэлт жүжиг, нялхсын өвчний хар сүүдэр бүү тусаг ээ. Аливаа их амжилт нь их эрсдлийг дагуулж байдгийн адилаар амжилтаа улам бататгаж Ардчилсан намынхаа ялалт амжилтын буухиаг тасралтгүй авч явах  хариуцлагатай үүрэг  та бидэнд ногдсоныг ямагт санаж явцгаая.

Ардчилсан хүчин эв нэгдэлтэй байсан цаг мөч бүрт үргэлж ялж, салж бутарсан үедээ ялагдаж доройтож явсан цаг үеүүдээ өглөө бүр санаж үдэш бүр бодож тунгааж дэнсэлж байцгаая. Эрдэнэтийн Ардчилалынхан ямагт эв нэгдлээ эрхэмлэн дээдэлсэн, зангидсан гар мэт цул байж гэмээнэ ялалт амжилт бүхэн биднийх байх болно. Эв нэгдлээ хичээцгээе ээ. Би биенээ дэмжицгээе ээ зөвд зөөлөн бурууд хатуу байж сурцгаая. МоАХ--Монголын Ардчилалын зохиогч нь байсан өнөөдөр, ирээдүйг сахин хамгаалагч нь байна гэдэгт иргэлзээгүй итгэж байна. Эрдэнэт хотынхоо нийт иргэд Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлье.

 МоАХ-ны анхдагчид, партизанууд, гишүүд дэмжигчиддээ:

25 жилийн өмнө “Хонхны дуугаар” эхэлсэн Ардчилсан хувьсгалын үйл хэрэг Ардчиллын  10 цагаан буян айл өрх, иргэн бүрт аз жаргал, аз хийморь, ажил хөдөлмөрийн амжилт бүтээл болон очих болтугай.

Монголын Ардчилал үеийн үед мандан бадарч байх болтугай . 

 

                                                                       Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн