ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

САЙН ҮЙЛСИЙН ХАРИУ

2014-12-08

1982 оноос хойш засвар хийгдээгүй байсан, БОЭТ-ийн хамгийн ачаалалтай тасаг болох дотрын тасгийг “Баянбулаг багийн хөгжил” ТББ-ын санаачлагаар эхлүүлсэн сайн үйлсийн аяны хүрээнд засаж тохижуулсан. Энэ ажилд олон аж ахуйн нэгж, байгууллага, иргэд оролцсоны нэг хэсэг нь “Дэл цахир”ХХК-ийн “Зуун айл” худалдааны төвийн хамт олон, түрээслэгчид юм. Тэдний гар бие, сэтгэл оролцсон сайн үйлсийн хариу болгож БОЭТ-ийн бүх төрлийн нарийн мэргэжлийн эмч нар тус төвийн түрээслэгчдэд ажлын байранд нь очиж үзлэг оношлогоог нэг өдрийн турш хийж үйлчлэхээр болсон билээ.

Тэгвэл тэр сайхан үйлс өнөөдөр биелэлээ олж "Дэл цахир"ХХК-ийн “Зуун айл” төв, “Анхлан аз” ХХК-ийн “Барс-2” худалдааны төвийн хамт олон ажлын байран дээрээ эмчийн үзлэгт орж байна. Эхо, зүрхний бичлэг, зүрх судас, дотор, шүд, чих хамар хоолой, мэдрэл, цусны даралт, сахар гээд хүний беийн бүхий л үзлэг оношлогоог зогцоор нь үзүүлж, мэргэжлийн зөвлөгөө өгч үйлчилж байгаа нь тэр бүр эрүүл мэнддээ анхаарч, эмнэлэгт очиж, эмчид хандаад байж чаддаггүй хүмүүст эрүүл мэндийн үйлчилгээ хүрч үйлчилсэн бас нэгэн сайн үйлс болж байна.

“Баябулаг багийн хөгжил” ТББ-аас санаачлан Дотрын тасгийг засаж тохижуулахаас эхэлсэн сайн үйлсийн аян цаашид олон сайхан ажлаар үргэлжлэх болно гэдгийг тус төрийн бус байгууллагын тэргүүн, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Р.Улаанхүү хэлж байна.