ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ ХХ ХУРАЛДААН БОЛЛОО

2014-12-05

Аймгийн ИТХ-ын ээлжит XX хуралдаан 2014 оны 12 сарын 4-нд хуралдлаа. Хуралдаанаар:

  1. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэл, 2015 онд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн тухай
  2.  2014 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2015 оны төсвийн төслийн тухай гэсэн 2 асуудал хэлэлцлээ.

Эхний асуудлын хүрээнд Аймгийн эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэлийн талаарх Аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбатын илтгэлийг хэлэлцээд үндсэн чиглэлийг 88.6 хувийн гүйцэтгэлтэй буюу хангалттай гэж дүгнэлээ. Мөн 2015 оны үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж төлөөлөгчдийн саналыг тусган баталлаа.

 Хоёр дахь асуудлын хүрээнд 2014 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2015 оны төсвийн төслийн тухай Төрийн сангийн хэлтсийн дарга Д.Мөнх-Эрдэнийн илтгэлийг хэлэлцээд 2015 оны төсвийн төслийг ерөнхийд нь баталлаа. Төсвийн тодотголыг 2015 оны 1-р сард хийх юм.