ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Өнөөдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн шинэчилсэн төслийн хэлэлцүүлэг боллоо

2019-06-28

Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн шинэчилсэн төслийн хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Орхон аймгийн ИТХ, ЗДТГ-тай хамтран 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Уурхайчин соёлын ордонд зохион явууллаа. Уг уулзалт хэлэлцүүлэгт Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү болон аймаг сумын удирдлага, иргэд оролцсон юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү тойрогтоо хүрэлцэн ирж Орхон аймгийн иргэд, сонгогчидтой уулзан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн шинэчилсэн төслийг танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулгатай холбогдуулан иргэд асуулт асууж, саналаа хэлсэн юм.