ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Өсвөрийн волейболын шигшээ багт дэмжлэг үзүүлсэн компанийн удирдлагуудад талархал илэрхийллээ

2019-06-06

  Өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн “Өсвөрийн волейболын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг”-ийг хувцас, хэрэгслээр хангахад бодит дэмжлэг үзүүлсэн “Эрдмин” ХХК-ийн захирал Ж.Баатар, Орхон аймаг дахь “Голомт банк”-ны захирал  О.Хаянхярваа, “Хангайн бүсийн худалдааны төв”-ийн захирал Ц.Ойдов, “Баян-Орхон Дэлгэрэх”ХХК-ийн захирал Б.Батсайхан, "Харх" клубын эзэн Н.Хосбаяр нарыг хүлээн авч уулзан, шигшээ багийн хүүхдүүд, аймгийнхаа нийт иргэдийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийллээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжлэг үзүүлсэн компанийн удирдлагууд Орхон аймгийн “Өсвөрийн волейболын шигшээ баг”-ийг улсын болон олон улсын тэмцээнд оролцож амжилт гаргахад дэмжлэг үзүүлэн цаашид ч хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм. 
    Монголын Хүүхдийн спортын VI их наадмын “Хангайн бүс”-ийн аварга шалгаруулах өсвөр үеийн волейболын тэмцээнд Орхон аймгийн өсвөрийн волейболын эрэгтэй баг тамирчид нэгдүгээр байр, эмэгтэй баг тамирчид гуравдугаар байрт шалгаран алт, хүрэл медалийн эзэд болсон билээ. Монголын хүүхдийн спортын VI их наадмын өсвөрийн волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан шигшээ 16 багийн тоглолт ирэх 9 дүгээр сард Улаанбаатар хотод болно.