Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Орхон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг уншиж танилцуулсан. Аймгийн хэмжээнд “Алдарт эх” I, II одонгоор нийт 239 эхчүүд шагнагдсан юм. Баян-Өндөр сумын Уртын гол багийн иргэн Д.Анхтуяа, Шанд багийн иргэн Ц.Оюунтүлхүүр, Эрдэнэ багийн иргэн Ж.Буяндэлгэр, Уурхайчин багийн иргэн О.Соёлмаа, Их залуу багийн иргэн Д.Золжаргал нарын 6 хүүхэд төрүүлж, өсгөсөн 15 ээж “Эхийн алдар” I одонгоор, Баян-Өндөр сумын Уртбулаг багийн иргэн Ө.Ариун-Отгон, Цагаанчулуут багийн иргэн М.Адьяахүү, Зэст багийн иргэн Б.Батцэцэг, Яргуйт багийн иргэн Д.Болор-Эрдэнэ, Жаргалант сумын Дулаан-Уул багийн иргэн Т.Байгальмаа, М.Гэрэлтуяа, Даваат багийн Э.Дэлгэрмаа, Согоот багийн иргэн Ц.Дэлгэрцэцэг нарын 224 ээж “Эхийн алдар” II одонгоор энгэрээ мялаалаа.