ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МЭНДЧИЛГЭЭ

2019-06-01

 Орхон аймгийн нийт иргэд, энхрий бяцхан үрс та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэж инээд баясал, аз жаргал, сайн сайхан бүхнийг ерөөн мэндчилье. 
     Орхон аймагт 33,6 мянга гаруй хүүхэд өсөн торниж байна. Орхон аймгийн нутгийн удирдлагын байгууллагууд хүүхэд багачуудаа эрүүл чийрэг өсгөх, тэдний оюун ухаан, авьяас билгийг хөгжүүлэхэд чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Орхон аймгийн хүүхдийн найрал дууны “Эрдэнэс” чуулгын хүүхдүүд маань Олон улсын хүүхдийн найрал дууны  уралдаанд амжилттай оролцлоо. Улсын математикийн 55-р олимпиадыг  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ивээл дор зохион явууллаа.  Мөн аймгийн Засаг дарга Д.Батлутын санаачилгаар хүүхдүүдийн бүтээлийг бэлэг дурсгалын зориулалтаар худалдан авалт хийж байгаа зэрэг нь хүүхэд, багачуудынхаа бүтээлч сэтгэлгээ, оюуныг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. 
     Залуу үеэ эрүүл чийрэг өсгөн бойжуулж, эрдэм боловсрол эзэмшүүлэх, эх орноо хөгжүүлэх чин эрмэлзэл, үндэсний эв нэгдэл, хүнлэг энэрэнгүй үзлээр хүмүүжүүлж, монгол зан заншил үндэсний уламжлалыг өвлүүлэх, ХХI зуунд дэлхийн соёл иргэншилтэй хөл нийлүүлэн, эдийн засаг, нийгмийн нөхцөлийг бүрдүүлэх ажилд нутгийн удирдлагын дээд байгууллага болох аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллах болно.

                                                Монголын үрс маш олон болтугай.
 
                            ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА П.ПҮРЭВЛХАГВА