Орхон аймгийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооноос санаачлан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн ЗДТГ, төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй “Хөгжлийн түүчээ-Хүний хөгжил” сэдэвт “Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээ өнөөдөр Уртын гол багт боллоо. Энэхүү арга хэмжээнд Орхон аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ц.Баяржаргал, С.Ганцогт, Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Б.Баасансүрэн, Төлөөлөгч Д.Дарханбаяр нар хүрэлцэн ирж оролцлоо.
“Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээнд аймгийн Нийгмийн даатгалын газар, Татварын газар, Онцгой байдлын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар зэрэг төрийн 10 гаруй байгууллагууд Уртын гол багийн иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлсэн юм. “Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээ нь Наран, Бүрэнбүст, Даваат, Яргуйт, Дэнж, Эрдэнэ, Оюут, Зэст, Их залуу, Баянцагаан, Уртын гол багууд болон Жаргалант сумд зохион байгуулагдаад байна.