ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Өнөөдөр аугаа эх орны дайны ялалтын 74 жилийн ой тохиож байна

2019-05-09

нөөдөр аугаа эх орны дайны ялалтын 74 жилийн ой тохиож байна. Энэ түүхэн өдөр Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,  Дархан-Уул аймаг дахь ОХУ-ын Ерөнхий консул хамтран олон арга хэмжээ зохион байгуулдаг юм.
Ялалтын баярын арга хэмжээнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч нар болон Орхон аймагт ажиллаж амьдарч байгаа ОХУ-ын иргэд, ахмад дайчид оролцож “Ялалт 70” хөшөө, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргааны II дугаар байрны өмнөх “Жанжнуудын хөшөө”, “Найрамдлын өндөрлөг”-т цэцэг өргөлөө. Үүний дараа А.Амарын талбайд “Үхэшгүй мөнхийн хороо” баярын жагсаал болж, ахмад дайчид, хүндэт зочдыг орон нутгийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.