Хяналтын хорооны гишүүдийг чадваржуулах сургалтыг зохион байгууллаа.
Сумын ИТХ-ын дэргэдэх хяналтын хорооны гишүүдийг чадваржуулах сургалтыг 2019 оны 05 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд зохион байгууллаа. ЭНэхүү сургалтад сумын ИТХ-ын дэргэдэх мини парламентийн хүүхдүүдийг оролцуулав. Сургалтад хамрагдсан хүмүүс 3 багт хуваагдаж ОНХС-ын 2019 онд хийгдэж байгаа 2 ажил, сум хөгжүүлэх сангийн 2018 оны гүйцэтгэлд хяналт тавих ажлыг хийж байна. Сумын ИТХ-ын даргаар ажиллах журмаа батлуулан журмын хүрээнд үйл ажиллагаа явуулна.