ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАГИЙН ХЭСГИЙН АХЛАГЧИДТАЙ УУЛЗЛАА

2014-12-02

Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн өнөөдөр Баян-Өндөр сумын багуудын хэсгийн ахлагчидтай уулзлаа. Уулзалтанд Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Өргөдөл гомдлын хорооны дарга М.Болдбаатар, тус хорооны гишүүн, төлөөлөгч А.Түвшинжаргал нар  оролцож хэсгийн ахлагчдын тавьж байгаа асуудлыг сонслоо.

Баян-Өндөр сумын хэмжээнд 88 хэсгийн ахлагч ажилладаг. Тэд сар бүрийн урамшуулал гэж 88 мянган төгрөгийг гар дээрээ авдаг байна. Нийт урамшуулал нь 100 мянган төгрөг байдаг ч нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нэрээр тодорхой хэсэг нь суутгагддаг. Гэхдээ даатгалууд нь ямар байдлаар төлөгдөж байгаа нь ч эргэлзээтэй гэж хэсгийн ахлагчид ярьж байна.

Хэсгийн ахлагчдын тавьж байгаа хүсэлт нь сар болгоны урамшууллаа цалин болгож, улмаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжих асуудал юм.  Тэд энэ асуудлаар Аймгийн ИТХ-д хандаж 81 хүний гарын үсэгтэй өргөдөл ирүүлсэн. Энэ дагуу уулзалтыг зохион байгуулж хэсгийн ахлагчдын ажлын нөхцөл байдлыг сонсож, тавьж байгаа асуудлын талаар санал бодлоо солилцлоо.