ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЭРЧҮҮДИЙН БОЛОН ЭХЧҮҮД, ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

2019-05-31

Жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал  тулгамдсан асуудлаар санал солилцох, хамтран ажиллах, иргэдийн мэдлэг,  хандлагыг  дээшлүүлэх зорилгоор Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн Төв хамтран "Эрчүүдийн болон эхчүүд, жирэмсэн эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудал, өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ" сэдэвт сургалт хэлэлцүүлгийг /2019.05.30/ зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр Нэгдсэн эмнэлгийн эмч Б.Баяржаргал “Жирэмсэн эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудал, өнөөгийн байдал” сэдвээр, ЭМГ-ын НЭМТ-ийн мэргэжилтэн н.Ариунболд   “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд тулгамдсан асуудал, өнөөгийн байдал” сэдвээр тус тус мэдээлэл хийсэн юм.


ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

санал өгсөн: 16
16 / 100%