ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

2014-12-01

Аймгийн ИТХ тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Аймгийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаан болон Хүндэтгэлийн хуралдаан зарлах тухай байлаа. Хуралдаанаар асуудлыг хэлэлцээд Аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн Ээлжит XXI хуралдааныг 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зарлан хуралдуулж дараах асуудлыг хэлэлцүүлэхээр боллоо.

1.Аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийн явцын тайлан илтгэл

2. Аймгийн хэмжээнд газрын харилцааны талаар 2014 онд хэрэгжүүлсэн арга хэмжээ, 2015 онд баримтлах бодлогын тухай

3.Аймгийн ИТХ-ын байгууллагын 2014 онд хийсэн ажлын тайлан илтгэл

Мөн Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн Хуралдааныг 2014 оны 12 сарын 10-ны өдөр хуралдуулж дараах асуудал хэлэлцүүлэхээр боллоо.

  1. Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулсан Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын байгууллагын илтгэл
  2.   Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулсан Аймгийн Засаг даргын илтгэл

2014 оны 12 сарын 4-нд буюу ирэх пүрэв гарагт Аймгийн ИТХ-ын ээлжит XX хуралдаан болно. Уг хуралдаанаар Аймгийн эдийн засаг нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэл, 2015 онд аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн тухай  болон Аймгийн 2014 оны тодотгосон төсөв, 2014 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2015 оны төсвийн төслийн тухай хэлэлцэнэ. Өнөөдрийн тэргүүлэгчдийн хуралдаанаар энэ хоёр асуудлыг хэлэлцлээ. Өөрөөр хэлбэл эдгээр асуудал эхний шатны хэлэлцүүлгээр орлоо гэсэн үг юм. Аймгийн нийгэм, эдийн  засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, тэдгээрийн гүйцэтгэл, төсөв төлөвлөгөөтэй холбоотой чухал асуудлуудаар  тэргүүлэгчид байр сууриа илэрхийлж, тусгах санаа оноогоо хэлж улмаар XX хуралдаанд оруулахыг  дэмжлээ.