Жаргалант сумын ЕБС-ын ахлах ангийн сурагчид Нутгийн удирдлагын ордны үйл ажиллагаатай танилцлаа
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох хичээл ордог. Энэ хичээлийн хүрээнд Жаргалант сумын ЕБС-ын ахлах ангийн сурагчид Нутгийн удирдлагын ордон, “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ, “Эрдэнэт хивс”ХХК, “Хөх Монгол” цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Орхон аймгийн ИТХ-ын П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут нар сурагчдыг хүлээн авч уулзан, Нутгийн удирдлагын ордны үйл ажиллагаатай танилцуулан элсэлтийн ерөнхий шалгалт болон цаашдынх нь сурлага хөдөлмөрт амжилт хүслээ.