ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Соёл, боловсрол, спорт, Эрүүл мэндийн дэд хороо

2019-04-12

Сумын ИТХ-ын дэргэдэх Соёл, боловсрол, спорт, Эрүүл мэндийн дэд хорооны гишүүд нь сумын эмэгтэйчүүдийн зөвлөл, ГХУСАЗСЗ, Хамтарсан багтайгаа хамтран “Хүүхэд хамгаалал-Өв тэгш хүмүүжлийн жил”-д эхчүүд, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал, тэдний нийгэмд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, гэр бүлийн үнэ цэнэ,  харилцаа, хүүхэд хамгааллын талаар нэгдсэн ойлголт арга зүйг эзэмшүүлэх, эрүүл аюулгүй орчинтой, гэр бүлийн амар амгалан байдлыг бүрдүүлэх зорилготой “Эмэгтэйчүүдийн чуулган”-ыг 2019 оны 03 дугаар сарын 08-ний өдөр зохион байгуулж нийт 250 эмэгтэйчүүд хамрагдлаа.
Чуулганыг нээж сумын ИТХ-ын дарга С.Гонгор, сумын Засаг дарга Д.Цэдэнсодном, эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Д.Нарантуяа нар үг хэллээ. 
Чуулганаар “Хүүхэд хамгаалал гэж юу вэ? Яаж бид хүүхдийг зөв хүмүүжилтэй болгох вэ? сэдэвт сургалтыг аймгийн ГБХЗХГ-ын дарга Д.Мэндбаяр, Гэр бүлийн үнэ цэнэ, монгол хүн гэж ямар хүнийг хэлэх вэ сэдвээр аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Хоролсүрэн, “Хүүхдийн эрүүл мэнд, өвчлөл, осол гэмтлийн шалтгаан ба эцэг эхчүүдийн үүрэг оролцоо” сэдэвт илтгэлийг ЭМТ-ийн дарга А.Сүхээ, гэрийн дүрмийг сурталчилах сэдвээр нийгмийн хөгжлийн ажилтан Б.Хүрэлбаатар нар танилцуулж сургалт явууллаа.
Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар ЕБС-ын 1-12 дугаар ангийн сурагчдын дунд “Ээждээ бичих захидал” уралдааныг зохион байгуулж нийт 54 сурагч захидал ирүүлж бага ангиас 4а ангийн сурагч Э.Энхтэмүүлэн, Х.Наранбаатар, Э.Ууганбаяр, дунд ангиас 6б ангийн сурагч Ц.Амаржаргал, 7а ангийн сурагч Б.Нандинцэцэг, 6б ангийн сурагч Отгонтуяа, ахлах ангиас 10а ангийн сурагч Жамъянсүрэн, 11а Сумъяабазар, 11б ангийн сурагч Батсүх нар эхний 3 байрт шалгарлаа.
Эмэгтэйчүүдийн баярыг угтаж эхчүүдийг биеийн тамир спортоор хичээллүүлж чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдарыг хөгжүүлж, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор ЕБС-д хүүхэд нь суралцдаг ээжүүдийн дунд гар бөмбөгийн тэмцээн, софт волейболын тэмцээнийг Сайн-Оюут ахлах сургуультай хамтран зохион байгуулж 190 хүн хамрагдлаа.
Чуулганы үеэр “Хайрхан бүлэг”-ийн хамт олноос “Хэрэгцээтэй зүйлийг хэрэгтэй хүнд нь” хандивын аяныг өрнүүлэн өндөр настан  Ж.Мягмар, хөгжлийн бэрхшээлтэй иргэн Ц.Үүрцайх нарт, Ундран дэвжих бүлгээс иргэн Ц.Чимгээ, ахмадын бүлгээс иргэн О.Эрдмаа нарт эд материалын хандивыг олголоо.
Хувиараа хөдөлмөр эрхлэгч тус сумын уугуул оёдолчин Д.Нямсүрэн нь иргэн Д.Төмөрцэрэн, Ц.Цэцэгмаа, Б.Магвандаш, Ц.Хоролсүрэн нарт хийсэн бүтээлээсээ гардууллаа.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Хоролсүрэн нь чуулганд оролцсон эмэгтэйчүүдийн дунд “Азын сугалаа” явуулж 10 эмэгтэйг тодруулан шагналаа.
Ирээдүй цэцэрлэгийн хамт олноос хөдөө багаас ирсэн 10 эмэгтэйд гарын бэлэг гардууллаа. Олон өнчин дүү нараа өсгөн хүмүүжүүлсэн 3 дугаар багийн малчин Д.Лхагвааг "Элбэрэлт ээж"-ээр тодруулан өргөмжлөл хадгалуулав. Ийнхүү төлөвлөсөн арга хэмжээг  зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Заяамандах захирагчтай Зэвсэгт хүчний 333-р ангийн хөгжмийн салааны хамт олон, Их богд ХХК-ний хамт олон, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Ганбаатар, Г.Хоролсүрэн нар болон хамтран оролцсон бүх хүмүүстээ баярласанаа илэрхийлье.

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

санал өгсөн: 16
16 / 100%