Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр боллоо
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярт зориулан Монгол улсын Ерөнхий сайд асан А.Амарын хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн ёслол өнөөдөр боллоо. Мөн батлан хамгаалах бодлого, зорилтийг орон нутагт хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг үнэлж Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан идэвхи зүтгэл гарган ажиллаж байгаа зарим албан хаагчдыг Монгол улсын Батлан хамгаалахын сайд, Орхон аймгийн ИТХ-ын болон Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагналаа. Энэхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут болон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү, аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа Г.Батсуурь, цэргийн ангийн захирагч, дарга удирдлагууд оролцож батлан хамгаалах яам болон аймаг орон нутгийн шагналаар шагнагдсан албан хаагчдад шагналыг гардуулан өгсөн юм.