ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ерөнхий боловсролын сургуулиудын “Өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэм”-ийн нэгдсэн зөвлөгөөн боллоо

2019-03-14

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олгох, сургуулиудад “Өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэм”-ийг ажиллуулах Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын хамтарсан 2017 оны 10 дугаар сарын 11 өдрийн А/253, А/252 дугаар бүхий тушаал гарсан байдаг. Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангах, ерөнхий боловсролын сургуулиудын өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэмүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Орхон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Баян-Өндөр сумын ГХУСАЗСЗ болон аймгийн Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар хамтран ерөнхий боловсролын сургуулиудын “Өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэм”-ийн нэгдсэн зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. 
      Зөвлөгөөнд Орхон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Тунгалаг, Баян-Өндөр сумын ГХУСАЗСЗ-ын дарга Б.Баасансүрэн, аймгийн Цагдаагийн газрын захиргаа, удирдлагын тасгийн дарга, хурандаа Д.Мөнхбат, аймгийн ГБХЗХГ-ын дарга А.Наранболд нар хүрэлцэн ирж оролцлоо. Тус зөвлөгөөнөөр ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтан, “Өсвөрийн сэргийлэгч сайн дурын бүлгэм”-ийн гишүүдэд эрх зүйн мэдлэг мэдээлэл өгч чадавхижуулах сургалт явуулан гишүүдэд энгэрийн тэмдэг гардуулан өглөө.