ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Орхон аймгийн ИТХ-ын Ээлжит XIII хуралдаан хуралдлаа

2019-02-26

Өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын Ээлжит XIII хуралдаан Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд боллоо. Ээлжит XIII хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва нээж, хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг нийт Төлөөлөгчид батласанаар хуралдаан эхэлсэн.  
     Хуралдаанаар: 
1. Тогтвортой ногоон хөгжлийн бодлого батлах тухай
2. Өрхийн болон бичил бизнесийг дэмжих сан байгуулах тухай
3. Орон нутгийн төсвийн болон Эрдэнэт сангийн 2018 оны шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгийн жагсаалт батлах тухай гэсэн 3 асуудлыг хэлэлцлээ. 
     Орхон аймгийн “Ногоон, тогтвортой хөгжлийн хэтийн зорилт”-ыг боловсруулахдаа НҮБ-ээс баталсан Даян дэлхийн тогтвортой хөгжлийн үзэл санаанд тулгуурлан Монгол Улсын Тогтвортой хөгжлийн Үзэл Баримтлал-2030, Монгол улсын Ногоон хөгжлийн бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөө 2030, Орхон аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг тулгуур баримт бичгүүдийг үндэслэл болгосон. Хангайн бүсийн тулгуур төв Орхон аймаг, Эрдэнэт хотын хувьд хүн амын төвлөрөл, суурьшилтаас үүдэлтэй тулгамдаж буй асуудлууд болох ажилгүйдэл, дэд бүтцийг сайжруулах өргөтгөх, нийгмийн суурь үйлчилгээг бүх нийтэд тэгш хүртээмжтэй хүргэх, агаар, хөрсний бохирдол зэргийг шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Иймд Орхон аймгийг иргэн бүрийн эрүүл, аюулгүй байдлыг хангаж, ээлтэй, хүртээмжтэй, бие даасан тогтвортой, ногоон хот болгон хөгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулж дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилго болон Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилго 2030 бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан хэрэгжүүлэх нь нэн чухал болоод байгаа хэмээн аймгийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан Орлогч С.Батжаргал илтгэлдээ дурьдсан юм.
Орхон аймаг, Эрдэнэт хотын Ногоон, тогтвортой хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг 
1.    НИЙГМИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ
2.    ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ
3.    БАЙГАЛЬ ОРЧНЫ ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ
4.    ЗАСАГЛАЛЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ хэмээн тодорхойлжээ.
Тогтвортой ногоон хөгжлийн бодлого батлах тухай асуудлыг Төлөөлөгчид хэлэлцэн асуулт асууж санал хэлснээр Орхон аймгийн ИТХ-ын Ээлжит XIII хуралдаанаар Орхон аймаг, Эрдэнэт хотын “Ногоон, тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2025” бодлогын баримт бичийг хэлэлцэн баталлаа. “Ногоон, тогтвортой хөгжлийн хэтийн зорилт-2025” бодлогын хэрэгжилтийг дүгнэж, жил бүрийн IY улиралд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  тайлагнахыг аймгийн Засаг даргад даалгасан юм.
      Мөн Өрхийн болон бичил бизнесийг дэмжих сан байгуулах тухай, Орон нутгийн төсвийн болон Эрдэнэт сангийн 2018 оны шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгийн жагсаалт батлах тухай асуудлуудыг аймгийн ИТХ-ын Ээлжит XIII хуралдаанаар хэлэлцэн баталлаа.