МЭНДЧИЛГЭЭ
Орхон аймгийнхаа нийт иргэд, ахмад буурлууд Та бүхэндээ XVII жарны “Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Улиран одож буй шороон нохой жилд улс эх орны эдийн засаг өсөж, Орхон аймгийн нийгэм, эдийн засгийн бодлого, түүний хэрэгжилтийг хангуулах үндсэн чиг үүрэг, дэвшүүлсэн зорилтоо амжилттай биелүүлэн хэрэгжүүлж, аймаг орон нутгийн хөгжлийн бодлого, зорилтод нийцсэн тогтоол шийдвэрүүдийг батлан, хэрэгжилтийг ханган ажиллаа. Эрдэнэтчүүд та бидний хувьд ололт амжилт, бүтээл туурвилаар дүүрэн жил өнгөрч байна. Ирж буй Шороон гахай жилдээ Орхончууд маань амар амгалан, санаж сэдсэн ажил бүхэн нь ашид дэлгэрч, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй
ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Пүрэвжавын ПҮРЭВЛХАГВА