Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Уурхайчин соёлын ордны их танхимд боллоо. Ёслолын ажиллагааг Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва нээж, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут баяр хүргэн үг хэллээ. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг уншиж танилцуулсанаар төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагаа эхэлсэн юм.
Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 108 жил, Монголын уламжлалт сар шинийн баяр цагаан сарыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст төрийн одон, медалийг Орхон аймгийн ИТХ-ын дарга Пүрэвжавын Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Дамбын Батлут нар гардуулан өглөө.
Монгол улсын төрийн одон, медаль "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-оор 5, "Алтан гадас одон"-оор 42, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар 26 иргэн энгэрээ мялаалаа.