Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр хуралдлаа. Тэргүүлэгчдийн хурлаар цэргийн жинхэнэ албаны 2018 оны хоёрдугаар ээлжээр Баян-өндөр сумын Рашаант багаас татагдан Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 22-нд зуурдаар нас барсан Батболд овогтой Алтантулгын ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж болгон орон нутгийн төсвөөс 10 сая төгрөг олгохоор шийдвэрлэлээ.