ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Өнөөдөр аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны хурал боллоо

2019-01-22

Өнөөдөр аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны хурал боллоо. Хурлаар Нийгмийн хөгжлийн хорооны 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Хуралд тус хорооны дарга Д.Батбаяр, гишүүн Д.Бүүвэйбаатар, А.Түвшинжаргал, Х.Оюун-Эрдэнэ, Ц.Алтаншагай, Ч.Мөнхдалай, Ц.Ойдов нар хүрэлцэн ирж нийгмийн хөгжлийн хорооны 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. 
Нийгмийн хөгжлийн хорооны чиг үүрэгт:
Эрүүл мэнд
Боловсрол
Соёл, урлаг, музейн сан хөмрөг
Шинжлэх ухаан, технологи
Биеийн тамир спорт
Нийгмийн хамгаалал
Хөдөлмөрлөх эрх, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөр хамгаалал ажилгүйдэл
Байгууллага, аж ахуйн нэгжийн хамтын хариуцлагын асуудал
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил
Гэр хорооллын нийгмийн үйлчилгээ
Иргэдийн оролцоо, мэдээллийн эргэх холбоо
Хариуцсан салбарын судалгаа, хяналт, шинжилгээ, үнэлгээ хамаардаг юм.