ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Өнөөдөр аймгийн ИТХ-ын Дэд бүтэц, хот байгуулалт гэр хорооллын хөгжлийн хороо хуралдлаа

2019-01-18

   Өнөөдөр аймгийн ИТХ-ын Дэд бүтэц, хот байгуулалт гэр хорооллын хөгжлийн хорооны хурал боллоо. Хурлаар Дэд бүтэц, хот байгуулалт гэр хорооллын хөгжлийн хорооны 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Тус хорооны хуралд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, хурлын даргын зөвлөх Ш.Ганбат нар оролцож зарим асуудалд санал солилцсон. Хөгжлийн хорооны хуралд хорооны дарга Б.Мөнхдалай, гишүүн Ц.Баяржаргал, Б.Оюунбаяр, Х.Оюун-Эрдэнэ нар хүрэлцэн ирсэн юм. Хорооны гишүүдээс ирсэн зарим саналыг төлөвлөгөөнд тусган Дэд бүтэц, хот байгуулалт гэр хорооллын хөгжлийн хорооны  2019 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. 
Дэд бүтэц, хот байгуулалт, гэр хорооллын хөгжлийн хорооны чиг үүрэгт:
Дэд бүтцийн цогц бодлого
Хот байгуулалт, архитектур барилгажилт
Хотын инженерийн шугам сүлжээ
Түлш эрчим хүч
Гэр хорооллын төлөвлөлт, дахин төлөвлөлт, шинэ суурьшлын бүсийн асуудал
Гэр хорооллын дэд бүтэц
Газар зохион байгуулалт
Хог хаягдлын менежмент
Зам тээвэр, харилцаа холбоо
Нийтийн эзэмшлийн аж ахуйн удирдлага зохион байгуулалт
Хот тохижилт, оршин суугчдын тав тух аюулгүй байдал
Хариуцсан салбарын судалгаа, хяналт, шинжилгээ, үнэлгээ хамаардаг юм.