Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн I хуралдаан хуралдлаа. Тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн ИТХ-ын байгууллагын 2019 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө батлах тухай, Сүмийн үйл ажиллагааны зөвшөөрөл сунгах тухай, Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцлээ. Аймгийн ИТХ-ын байгууллагын 2019 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө батлах тухай асуудлыг Тэргүүлэгчид хэлэлцэн, асуулт асууж санал хэлсэнээр аймгийн ИТХ-ын байгууллагын 2019 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг баталлаа. Мөн Сүмийн үйл ажиллагааны зөвшөөрөл сунгах тухай асуудлыг хэлэлцэн 3 сүмийн үйл ажиллагааны зөвшөөрлийг тус бүр 1 жилээр сунгасан юм.