Шилдэгүүдээ шагналаа.
Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн шинэ жилийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны орой зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд тус сумаас аймгийн хуралд сонгогдсон төлөөлөгчид, сумын хурлын төлөөлөгчид, ажлын алба, ахмадууд, БИНХ-ын дарга нарыг гэр бүлийн хамт оролцуулан зохион байгууллаа. 2018 оны шилдэгүүдээ аймгийн ИТХ-ын шагналаар шагналаа. Аймгийн ИТХ-ын "Соёрхол" одонгоор Долгорсүрэнг, Хүндэтгэл шагналаар Ж.Ганболд, Ц.Тэрбиш, Худалдааны тэргүүнээр Б.Бүрэнбаярыг нарыг, оны азтангаар Б.Мөнхмандах, Ц.Элбэгбаяр, Д.Батдулам, Ж.Баярцэцэг нар шалгарч шагналыг гардууллаа. Өвлийн өвгөн цасан охидоо дагуулан ирж ерөөлийн үгээ хэлж ая дууны мэндчилгээ дэвшүүлэн бэлгээ гардууллаа.