ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва найрал дууны “Эрдэнэс” чуулгын хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа

2018-12-31

 “Эрдэнэтийн өнгө-2019” шинэ жилийн баярын цэнгүүн А.Амарын нэрэмжит төв талбайд болж байна. Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагвын санаачлагаар байгуулагдсан хүүхдийн найрал дууны “Эрдэнэс” чуулгын хүүхдүүдийн шинэ уран бүтээлээр баярын цэнгүүн эхэллээ. 2017 оны 05 дугаар сарын 08-нд Орхон аймаг анх удаагаа хүүхдийн найрал дууны чуулгатай болж байсан билээ. "Эрдэнэс" чуулга 100 орчим хүүхдийн бүрэлдэхүүнтэй ба аймгийн бүх ЕБС-ийн төлөөлөл хүүхдүүд орсон бөгөөд чуулгын удирдаач багшаар "Баян-Өндөр" цогцолбор сургуулийн дуу хөгжмийн багш МУСТА Ц.Өлзийсайхан ажилладаг юм. Байгуулагдсан цагаасаа урлаг соёлын арга хэмжээнд оролцохоос гадна шинэ уран бүтээлүүдийг бүтээн туурвиж, чуулгынхаа тайлан тоглолтыг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Хүүхдийн ордны их танхимд хийсэн. 
           “Эрдэнэтийн өнгө-2019” шинэ жилийн баярын цэнгүүнд оролцсон “Эрдэнэс” чуулгын хүүхдүүдэд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва шинэ жилийн баярын мэндийг хүргэж гарын бэлэг гардуулан ирж буй 2019 онд хичээл сурлага, амжилт бүтээлийн дээдийг хүссэн юм.