ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

2014-11-17

Аймгийн ИТХ-ын Хот байгуулалт, Дэд бүтцийн хороо өнгөрсөн баасан гарагт хуралдлаа. Хуралдаанаар 2 асуудал хэлэлцсэн бөгөөд эхнийх нь Хотын доорх инжинерийн шугам сүлжээний кадастрын зураг хийлгэх талаар гарсан Аймгийн ИТХ-ын шийдвэрийн биелэлтийн явцын тухай байлаа. Энэ асуудлаар Аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн Б.Одбаатар мэдээлэл хийж төлөөлөгчдийн асуултанд хариуллаа.

Хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан, сурагчдын нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлсний нөхөн олговрын талаарх асуудал байлаа. Энэ асуудлаар Аймгийн ТАЗГ-ын дарга холбогдох мэдээлэл хийж хэлэлцүүллээ.

Мөн өдөр тус хорооны дарга болон гишүүд Юнитэл компаниас Эрдэнэт хотод  нэвтрүүлээд байгаа Univision үйлчилгээний үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тус компанийн төлөөллүүд шинээр нэвтрүүлээд байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар мэдээлэл хийж, ажлын явц ямар байгааг танилцуулсан юм. Эрдэнэт хотын иргэдийн хүсэл шаардлага, эрэлт хэрэгцээг хангасан үйлчилгээ нэвтрүүлж байгаад төлөөлөгчид талархал илэрхийлсэн бөгөөд цаашид шинэ ажлын байр бий болгох, орон нутгийн төсөвт тодорхой хэмжээний татвар төлөх зэргээр аймаг орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулж хамтран ажиллахыг хүслээ.