Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр УИХ-ын Тамгын газар, МНУХ, Монголын баг, сумдын үндэсний холбоод хамтран "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийн хүрээнд зохион байгуулагдсан ИТХ-ын төлөөлөгчид болон нарийн бичгийн дарга нарын сургалтын үр дүн орон нутагт ямар байгаатай газар дээр нь ирж зураг авалт хийж ИТХ-ын үйл ажиллагаатай танилцах ажил хийгдэж байна. Үүнд манай сумын ИТХ-ын төлөөлөгчид хамрагдлаа. Мөн малчдын төлөөлөлтэй уулзаж санал бодлыг авлаа.