ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

САЙН МӨРТЭЙ САЙХАН ҮЙЛС

2014-11-13

“Баянбулаг багийн хөгжил” төрийн бус байгууллагаас санаачлан Орхон аймгийн эрүүл мэндийн салбарт багагүй хөрөнгө оруулалт болсон, иргэд ая тухтай орчинд эмнэлгийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн нэгэн сайн үйлсийн аяныг 2014 оны 10 сарын 29-нөөс 2014 оны 11 сарын 10-ны хооронд өрнүүлж энэ ажлын үр дүнд БОЭТ-ийн дотрын тасгийг иж бүрэн засаж тохижууллаа. “Баянбулаг багийн хөгжил” ТББ-ын тэргүүнээр Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Р.Улаанхүү, удирдах зөвлөлийн гишүүнээр Номхон, Хатанзориг, Халтар, Батхуяг нарын хүмүүс ажилладаг байна.

БОЭТ-ийн Дотрын тасаг нь 1982 оноос хойш 32 жил засвар хийгдээгүй, хамгийн том, хамгийн ачаалалтай тасаг юм. Сайн үйлсийн аяны хүрээнд хийгдсэн засварын ажлыг Хүрэлбаатар захиралтай МСҮТ-ийн засварын, цахилгааны болон сантехникийн ангийн төгсөх курсын оюутнууд, багш Алтантуяа, Нарантуяа, Алтанхундага нар 11 хоногийн турш хийж гүйцэтгэсэн бөгөөд дотрын тасгийн  коридорын шал,хана, тааз, цахилгааны болон сантехникийн засвар, жорлон, банн, душ, клизмийн өрөө, сувилагчийн өрөө эрчимт эмчилгээний өрөө, жирэмсэн эхчүүдийн асрах өрөө, хэвтэн эмчлүүлэгчдийн 3 палатын засварыг иж бүрэн хийсэн байна. Засвар хийсэн ажлын багийнхан хэвтэн эмчлүүлэгчдэд хүндрэл учруулахгүйн тулд ажлаа шахаж шөнө оройгүй ажилласнаар 11 өдрийн дотор хийж дуусгажээ.

Сайн үйлсийн аянд нэгдэж засварын ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн, сэтгэл нэгтэй хамтарч ажилласан байгууллагууд:

  • Цэдэв  захиралтай “Дэл цахир”ХХК, “Зуун айл” худалдааны төвийн хамт олон, нийт 100 гаруй түрээслэгчид.
  • Даваадорж захиралтай “Анхлан Аз”ХХК, “Барс-2” барилгын материалын дэлгүүр.
  • Өсөхбаяр захиралтай “Орхон чандмань”ХХК
  • Чулуунбаатар захиралтай “Мөнх тэнгэрийн ташуур”ХХК
  • Ням захиралтай “Дуурх”ХХК.
  • Лхагвадорж захиралтай “Апу трейдинг” ХХК,
  • СИХ-ын төлөөлөгч Хишигжаргал, Аззаяа, Отгонтуяагийн гэр бүл, Нацагдорж, Цогзолмаагийн гэр бүл, Бямбаа,  Эрдэнэцогт нарт талархал илэрхийлье.

Дотрын тасгийн засварт хийгдээгүй олон ажил одоо  үлдсэн байна. Тухайлбал хэвтэн эмчлүүлэгчдийн 10-аад өрөөг засварлах, тэдгээрийг тохижуулах, мөн сувилагчийн өрөөний тавилга, эрчимт эмчилгээний нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж гэх мэт шаардлагатай зүйлс олон байна. Тэдгээрийг шийдвэрлэхийн тулд энэхүү сайн үйлсийн аян цаашид үргэлжлэх бөгөөд Орхон аймгийн нийт ААН, ард иргэдийг оролцож, дэмжиж, хамтарч ажиллахыг “Баянбулаг багийн хөгжил”ТББ-аас уриалж байна.

Сайн үйлсийн аяны хариуд БОЭТ-ийн Дотрын тасаг болон бусад тасгийн нарийн мэргэжлийн эмч нар “Зуун айл” худалдааны төвийн хамт олонд ажлын байранд нь очиж бүх төрлийн оношлогоо үзлэгийг нэг өдөр хийж өгөхөөр болжээ.

                                                                ӨМНӨ НЬ:

 

                                                                            ОДОО: