ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ XIX ХУРАЛДААН БОЛЛОО

2014-11-13

Аймгийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаан 2014 оны 11 сарын 10-нд боллоо.  Хуралдаанаар дараах 2 асуудал хэлэлцэв.

  1. Хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь “Мэдлэгт суурилсан Эрдэнэт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний тухай. “Мэдлэгт суурилсан Эрдэнэт”  хөтөлбөрийг Аймгийн ИТХ-ын 2014 оны 3 сарын 26 –ны өдрийн ээлжит XV хуралдаанаар баталсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2015 оны арга хэмжээний төлөвлөгөөг Аймгийн хөдөлмөрийн хэлтэс, Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсээс танилцуулж хэлэлцүүллээ. Хуралдаанд Аймгийн засаг дарга Г.Зоригт, Аймгийн засаг даргын орлогч Д.Энхбат, Аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Ш.Ганболд, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Батдэлгэр, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Х.Лувсаншарав нарын холбогдох албаны хүмүүс байлцлаа. Төлөөлөгчид уг төлөвлөгөөг боловсруулсан ажлын хэсгийнхнээс асуулт асууж холбогдох тайлбар, мэдээллийг авч, мөн төлөвлөгөөнд тусгах өөрсдийн санал шүүмжлэлээ хэлж “Мэдлэгт суурилсан Эрдэнэт хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г баталлаа.
  2. XIX хуралдаанаар хэлэлцсэн 2 дахь асуудал нь “Боловсролын салбарыг 2014-2016 онд хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний тухай. Төлөвлөгөөг Аймгийн боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт танилцуулж хэлэлцүүллээ. Уг төлөвлөгөөнд 2016 он хүртэл аймгийн боловсролын салбарт хийгдэх онцлох ажлууд туссан бөгөөд төлөөлөгчид тодорхой асуудлуудаар асуулт асууж мөн боловсролын салбарт шаашид анхаарах, ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар саналуудаа гаргаж, улмаар төлөөлөгчдийн саналыг төлөвлөгөөнд тусган баталлаа.