ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НЭН ЯДУУ 19 ӨРХӨД ҮНЭГҮЙ ЗУУХ ОЛГОЛОО

2014-11-06

Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг Монгол-Туркийн хамтарсан сургууль, тус сургуулийн төгсөгчд элсэн ордог хүмүүнлэгийн төрийн бус байгууллагаас нэн ядуу айл өрхүүдэд сайжруулсан зуухыг өнөөдөр үнэгүй олголоо. Энэ ажлыг Аймгийн ИТХ хамтарч хэрэгжүүлсэн бөгөөд иргэдэд зуух олгох ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, Монгол-Туркийн хамтарсан сургуулийн захирал, “Хэн ч байхгүй юу?” ТББ-ын удирдлага, төлөөний хүмүүс оролцлоо. Агаарын бохирдол ихтэй багууд болох Наран, Цагаанчулуут, Булаг, Баянбулаг, Дэнж гэсэн 5 багийн нийт 19 айлд уг зуухыг үнэ төлбөргүй олгосон бөгөөд тэдгээр нь нэн ядуу, зорилтот бүлгийн өрх айлууд юм. Айлуудаа сонгохдоо дээрх багуудын ажлын албаар дамжуулан судалгаа явуулж зайлшгүй дэмжлэг туслалцаа шаардлагатай, нэн ядуу өрхүүдийг хамрууллаа.