ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА

2014-11-06

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв.

1. Тэргүүлэгчдийн энэ удаагийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Аймгийн ИТХ-ын ээлжит XX хуралдааныг зарлан хуралдуулах тухай байлаа. Асуудлыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Цэгмэд танилцуулж тэргүүлэгчдээр хэлэлцүүлсэн бөгөөд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 6 дахь удаагийн сонгуулийн Ээлжит XX  хуралдааныг 2014 оны  12 дугаар сарын 04-ний өдөр Эрдэнэт хотод зарлан хуралдуулж, дараах асуудал хэлэлцүүлэхээр тогтлоо.

  • “Аймгийн эдийн засаг нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн урьдчилсан гүйцэтгэл, 2015 онд аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн тухай 
  • Аймгийн 2014 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, 2015 оны төсвийн төслийн тухай

2. Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцсэн 2 дахь асуудал нь 2014 оны 11 сарын 10-нд хуралдах Аймгийн ИТХ-ын XIX хуралдааны бэлтгэл хангасан дүнгийн тухай байлаа. Аймгийн ИТХ-ын XIX хуралдаанаар хэлэлцэх асуудал болох “Мэдлэгт суурилсан Эрдэнэт хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г аймгийн хөдөлмөрийн хэлтсээс танилцуулж хэлэлцүүллээ. Мөн “Боловсролын салбарыг 2014-2016 онд хөгжүүлэх  хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г Аймгийн боловсролын газраас танилцуулсан бөгөөд тэргүүлэгчид дээрх хоёр асуудлыг хэлэлцээд Аймгийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаанд оруулахаар дэмжлээ.

3. Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “Иргэний зөвлөл”-ийг сонгон шалгаруулах комисс байгуулах тухай байлаа. Энэ асуудлыг тэргүүлэгчид хэлэлцээд   Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий иргэний төлөөллөөс бүрдсэн орон тооны бус Иргэний зөвлөлийг сонгон шалгаруулах комиссыг баталлаа.

4.  Аймгийн нутаг дэвсгэрт хийд, шашны байгууллага байгуулж үйл ажиллагаа явуулах  журмын  дөрөвдүгээр  зүйлийн 4.3-д заасныг  үндэслэн Орхон  аймагт  үйл ажиллагаа  явуулж  байгаа  уламжлалт  шашны “Гүнчигсүмлэн”, “Төгсбуянт”, “Очир” сүмийн үйл ажиллагаа явуулах хугацааг 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс  эхлэн тус тус 3 жилийн хугацаагаар сунгахаар боллоо.