ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ИТХ-ЫН XVIII ХУРАЛДААНЫ ҮЕЭР ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, САНАЛЫН ШИЙДВЭРЛЭЛТ

2014-10-30

Өргөдөл гаргагчийн овог нэр, хаяг

Өргөдөл гомдлын товч утга

Шийдвэрлэлт

1

 

Ганаа

Баянцагаан баг 96692502

Тосгоны 5-р байрны эргэн тойронд бохир 2013 оны өвлөөс хойш хальсаар байна. Хааяа соруулдаг боловч эргээд халисаар байна. Энэ орчинд  эрүүл ахуйн шаардлага хангагдахгүй, өвчин гарах нөхцөл бүрдээд байна.

Эрдэнэт-Ус ОНӨХК  бохир усны шугам хугарсан гэмтлийг  засварлаж  ф205-ын 15м далд шугам солих, 1 ком бохирын худаг шинээр хийхэд нийт 6,5 сая төгрөг зарцуулж  хэвийн ажиллагаатай болгосон. 

2

Баярцогт

Уртынгол 99737414

Эрдэнэ багийн иргэд Орхон сумын газар нутаг дээр амьдарч байна.Эдгээр иргэдийн газар эзэмших эрх нь зөрчигдөж байна. Орхон сум  манай сумын иргэн биш гэдэг, Баян-Өндөр сум манай сумын нутаг дэвсгэр биш учир мэдэхгүй гээд газар эзэмшлийн асуудлыг шийдэж өгөхгүй байна. 

 

2013 оны 4-р улиралд аймаг, сумын хилийн цэсийг тодотгож  Баян-Өндөр сумын хилийн заагт байрлах газрын  өмчлөн авах иргэдийн хүсэлтийг тухай бүрд хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэж байна.

3

6-15-р байрны иргэн

6-15-р байрны дээврээс ус их ордог ба энэ тухай СӨХ-д хэлэхээр  сумын Иргэдийн хурлын төлөөлөгч Хайрат мэднэ гээд байна. Энэ ямар учиртай юм бэ.

Орон сууцны дээврийн засварын ажлыг үе шаттайгаар  жил бүрийн төсөвт хөрөнгө тусган хэрэгжүүлж ирлээ. Согоот багийн 15-р байрны 3-р блокны дээврээс ус ордог тухай судалгаанд орсон ба 2015 оны төлөвлөгөөнд засвар хийгдэхээр тусгагдсан байна.

4

Лхагвасүрэн 99014697

21-р цэцэрлэгийн хажуугаар Нэгдсэн эмнэлэгээс уруудаад явган замыг эвдэж авто зам барьж байна. Энэ замаар хүүхдүүд их явдаг байсан, автомашины хөдөлгөөн их болж хүүхдүүдэд аюултай болох нөхцөл бүрдэж байна. Үүнийг шалгаж өгөөч

1-р хорооллын 2-р байр болон 21-р цэцэрлэгийн дундуур шинээр төлөвлөсөн хатуу хучилттай автозам нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу батлагдсан зураг төслийн дагуу хийгдэж байгаа ба хөдөлгөөний аюулгүй байдлыг хот тосгоны БНбД-30-01-04- ийн 6-24-т заасны дагуу нэмэлт тэмдэг, тэмдэглэгээ, дохио дохиоллуудаар зохицуулагдахаар шийдвэрлэсэн болно.

5

Энхбаяр ХТГ-ын дарга асан

Нохойны арьс махыг нь эдийн засгийн эргэлтэнд оруулмаар байна. Төсвөөс л мөнгө авах юм яриад байна.

-ХТГ-ын нохойн анчинг ОБГ, ЦГ-аас хэн устгах тухай заалт оруулж өгөөч, Нохой устгагч сум алдсан тохиолдолд бурууддаг.

-Муурны арьсыг хятадуудад өгч борлуулдаг. Үүнийг анхаарч хэрэгжүүлээч. 

 

Нохойн анчингийн зөвшөөрлийг Цагдаагийн газраас олгодог ба Хот тохижуулах газраас нохой устгалын ажлыг тогтмол хийж байна.

Баян-Өндөр сумаас нохой, муур устгах төслийн сонгон шалгаруулалт зарлагдаж, хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь явагдаж байгаа.

6

Чимгээ 99554624

Шандын баруун задгайд гэрэлтүүлэг нь асахгүй байна. Автобус нь 30-40 минутын зайтай ирж байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобус эвдэрч зорчигчид өөрсдөө түрж асааж байна.

Шанд багийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд “Буган Орд” ХХК Их залуу-Шанд-БОЭТөв-Барилгачдын талбай гэсэн маршруттайгаар үйлчилгээ явуулж байна. Үйлчилгээний явцад нийтийн тээврийн үйлчилгээнийнд мөрдөж ажиллах стандартын шаардлагыг хангуулах, мэргэжлийн боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх, техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналтыг сайжруулах шаардлага байгаад дүгнэлт хийж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, шугаман дахь автобус хоорондын интервал цагийг 10-15 минут байхаар зохицуулах, нэмэлтээр автобус шугаманд оруулах  зэрэг хугацаатай үүргийг “Буган Орд” ХХК-д өгч хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

Гэрэлтүүгийг шалгаж үзээд засварлан хэвийн ажиллагаатай болгосон.

7

Ганболд 99361705

Гэр хорооллын эцэст түлээний зах дээр 1 портер түлээ 330,0 гэж байна. Ноднин 180,0 мянган төгрөг байсан. Орон нутагт зохицуулалт хийж болдоггүй юм уу.

Түлшний үнийг бууруулах талаар Булаган аймгийн удирдлагуудтай уулзан Булган аймгийн иргэдийг Орхон аймагт түлээний зах дээр модоо борлуулахад нь дэмжин ажиллахаар шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар  Баян-Өндөр сумын Уртын гол багийн нутаг дэвсгэрт түлээний зах барьж байгаа ба тус захыг ашиглалтанд орохоор түлшний модны үнийг нэгдсэн журмаар хянан ажиллах боломж бүрдэна. 

8

Жанчив 98611688

Цагаанчулуут баг

Гэр хороололд гудамж хоорондын замыг засах хөрөнгийн асуудлыг шийдэж өгөөч.

Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр Цагаанчулуут багийн 7-10-р гудамжинд хайрга асгах ажлыг зохион байгуулж иргэдийн гомдлыг барагдлуулсан.

9

Оюунбаатар  99774220

Золбин нохойг үржүүлдэг газар байгуулбал эдийн засгийн боломж гарна

Өнөөгийн байдлаар манай хотод золбин нохой үржүүлгийн газар байгуулах, эдийн засгийн боломж бий болгох нөхцөл бүрдээгүй байгаа ч санал гаргасан иргэн Оюунбаатартай холбогдож санал солилцон төслөө боловсруулж танилцуулахыг санал болгосон.

10

Гэрэлт 

88055822

Муурыг устгаж байхаар өлийн цагаан оготоно ихтэй газар руу шилжүүлж болдоггүй юм уу. Өлийн цагаан оготоно ихтэй газарт энэ оготноо устгаж чадахгүй байна.

Саналыг холбогдох мэргэжлийн байгууллагад уламжилсан.

11

Лүмбэн 99683464

Малчин багийн Жаргалант суманд шилжүүлнэ гэдэгтэй санал нийлэхгүй байна. Хэрэв шилжүүлэх гээд байгаа бол иргэд нь өөрсдөө шилжээд багийн бүтэц бүрэлдэхүүндээ иргэдийн тоо хүрэхгүй болсон тохиолдолд л багаа шилжүүлье гэсэн саналтай байна.

Аймгийн ИТХ-ын 2014 оны 03 дугаар  тогтоолоор Баян-Өндөр сумын Малчин багийг Жаргалант суманд шилжүүлэх шийдвэр гарсан тул аймгийн Засаг даргын захирамжаар уг ажлыг зохион байгуулах ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Одоогийн байдлаар  тус багаас аймаг хотруу 79, баг хооронд 288 нийт 367 иргэний шилжилт хөдөлгөөн хийгдээд байна.

12

Цэцэгмаа 99354630

 

 

Уурхайчин багийн 11,12,13-р байруудад өргөтгөл хийгдээд байна. Энэ талаар мэдэхгүй байна уув Эсвэл зогсоож чадахгүй байна уу?

Уурхайчин багийн 12 дугаар байрны 67, 92 тоот сууцны өргөтгөлийн асуудлыг шалгаж  улсын байцаагчийн актаар зогсоосон ба уг асуудал шүүхийн шатанд байна. 13-р байрны 02 тоот сууцны өргөтгөлийн асуудлыг шалгаж албан шаардлага өгсөн боловч  уг шаардлагыг биелүүлээгүй тул 1920,0 мянган төгрөгийн торгуулийг  ноогдуулсан.

13

Баянбулаг баг

18-р цэцэрлэгт 1 хүүхдэд нь 150,0 мянган төгрөгний хахууль өгч 2 хүүхэд орууллаа. 4-р цэцэрлэг  бас 150,0-200,0 мянган төгрөгний хахууль авч байна.

Гомдол гаргагчийн хаяг тодорхой бус байгаа тул хэнээс хахууль авсан тухайг нотлох боломж байхгүй байв. Иймд цаашид тус цэцэрлэгийн эрхлэгч нарт сануулан анхаарч ажиллахыг мэдэгдэв.

14

Найдвар төвийн эцэг эхийн зөвлөл Эрдэнэчимэг 95899303

Найдвар төвийн байр өөрчлөгдөж байна. Одоо байрлах гэж буй байр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэргэнцэртэй хүүхэд орж гарах боломжгүй, талбай багатай байна. Үүнийг гэр хороолол дахь соёлын төвийн байранд оруулж болохгүй юу?

Найдвар төвөөс тавьсан хүсэлтийн дагуу тус төвийг гэр хороололд Рашаант баг байрлаж байсан байранд оруулсан болно.

15

Нямдаваа 95358375

Орхон аймагт ясли барих боломж байна уу?  4-р сургуулийн 1-р ангийн ширээ цүнх тавих тавиургүй байна. Үүнийг уламжилж өгөөч.

4-р сургуульд ч хүүхдийн тоогоор хангалттай түвшинд ширээ, сандлыг өгсөн ба бүх ширээний доор цүнх өлгөх дэгээ байдаг. Одоогоор ясли барих  төсөв мөнгөний боломжгүй байна.

16

Бадрах 91287555

Орон сууцны 1-р давхарт үйл ажиллагаа явуулдаг гуанз, цайны газрыг болиулмаар байна. Дээд давхрынх нь айлуудад үнэр, чимээ их байна.

Мэргэжлийн хяналтын газраас орон сууцны 1-р давхарт үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний газруудад байнгын хяналт тавин ажиллаж ирсэн ба эрүүл ахуйн болон орчны шаардлага хангагдаагүй газруудад тухай бүрд нь холбогдох албан шаардлагыг өгч биелэлтийг ханган ажиллуулж байна. 

17

Батсайхан 99368809

Боловсролын даргын илтгэлд дуу хөгжим, хөдөлмөрийн эрэгтэй багш дутмаг гэж байна. Сургуулийн захиралууд өөрсдийн үзэмжээр мэргэжлийн бус хүн ажилд авах нь элбэг. Дээрх мэргэжлийн багш нарт ажлын байр олдохгүй байна.

Энэ асуудлаар 99368809 утсаар холбогдон тодруулах гэсэн боловч Улаанбаатар хотын оршин суугч тул уг асуудлыг мэдэхгүй гэсэн тайлбар өгөв.

Мэргэжил шаадсан ажлын байранд  заавал мэргэжлийн хүмүүсийг сонгон шалгаруулан авч ажиллуулж байгаа.

18

Даваахүү 89219531

Шанд багийн Засаг даргын ажил явахгүй байна. Хот тохижуулах газар 5 сарын сүүлчээр  хог ачсанаас хойш хог ачаагүй. Хогоо ачуулмаар байна. Шанд 34-р гудамжинд бороо орохоор ус тогтоод байна. Үүнийг зайлуулах шуудуу суваг гаргуулмаар байна.

Шанд багийн айл өрхийн хог хаягдлыг 9 дүгээр сард бүрэн ачиж тээвэрлэж дууссан бөгөөд бусад багуудийн айл өрхийн хог хаягдлыг хуваарийн дагуу ачиж тээвэрлэж байна.

19

Түмэнбаяр 99552953

Туяа  95347334 Өлзийсайхан 96889190

Тосгоны ногоон байрыг хавар цэвэр устай болгож өгөөч гэсэн хүсэлт тавьсан боловч өнөөг хүртэл шийдэж өгөхгүй байна.

Тус байрны цэвэр усны шугам, 00-ийн асуудлыг шийдвэрлэхэд  49,5 сая төгрөг шаардлагатай байгаа ба одоогоор хөрөнгө мөнгөний боломжгүй байгаа тул шийдвэрлэх боломжгүй байна.

20

Цэрэндэжид  99350989

БОЭТ-д  гемодиализын аппаратанд уусмал, шингэн, гуурс, шүүлтүүр  зэрэг эд материал авах хөрөнгө байхгүй байна. Эдгээр туслах материалуудыг авах хөрөнгийн асуудлыг шийдэж өгөөч.

 

 

 

 

 

Бөөрний архаг дутагдлын улмаас гемодиализийн аппаратаар эмчлүүлэх өвчтөнүүдийн хүлээгдэл их байдгийг харгалзан   2013 оны 8-р сард тус аппаратыг 2ш-ээр нэмэгдүүлснээр одоогийн байдлаар 4 аппарат ажиллаж байна. Гемодиализын аппаратанд шаардлагатай уусмал, гуурс, шүүлтүүр зэрэг эд материал авах хөрөнгө болох 19,5 сая төгрөгийг ЭМЯ-аас 9-р сард шийдвэрлэж өгсөн ба одоогийн байдлаар өвчтөнүүдийн хүлээгдэлгүй хэвийн ажиллаж байна.  

 

2014-9-15-наас ЭМЯ-аас 9-р сарын санхүүжилт болох 19,5 сая төгрөгийг шийдвэрлэж өгсөн тул хүлээгдэж байсан өвчтөнүүдээ хүлээн авч  эмчилгээг хийх байна. Одоогийн байдлаар 4 машин ажиллаж байгаа ба хүлээгдэл байхгүй болсон байна.

21

Цэрэнлхам

Гемодиализын аппарат дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Бөөрний дутагдлаар  өвчтөн амиа алдаж байна. Эм тариа, хоол хүнсэнд хяналт тавимаар байна. Эрүүл мэндийн салбар луугаа хандсан ажил хиймээр байна.

22

Хишгээ 94352573

Цагаанчулуут багт гудамжны гэрэлтүүлгийн ажил хэзээ хийгдэх вэ?

Цагаанчулуут багт гудамжны гэрэлтүүлэг суурилуулах ажлыг “Энерци” ХХК  2014 оны 11-р сарын 01-ний өдрөөс өмнө хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна.

23

Амаржаргал  99359878

Орос сургуульд хэддүгээр ангиас  эхлэн монгол хэл заадаг вэ?

Орос сургуульд  6,11 дүгээр ангид 7 хоногт 1 цаг, бусад ангиудад 2 цагийн Монгол хэлний хчээл ордог.

24

Эрдэнэбат 99352819

6-19-р байранд зам засварын ажил хийгдсэнээр машины зогсоолгүй болсон. Машины зогсоол нэмж байгуулах хэрэгтэй байна. 6-р хороолол руу уулын үерийн ус орж ирдэг. Түүнийг зайлуулах хоолой ажиллахгүй байна.

Авто замын ажил хийгдэх үеэр зогсоолыг түр хугацаагаар хаасан ба одоогоор хэвийн ажиллагаанд оруулсан.

 

 

 

 

26

Цогмаа 99353133

6 настай хүүхдүүдийг суралцах боломж нөхцлөөр хангагдсан гэж байна. 14-р сургуульд ширээ сандал хүрэлцэхгүйгээс хүүхдүүд  урт банзан сандал дээр сууцгааж байна.

14-р сургууль нь хамран сургах  тойргийн хүүхэд ихтэйгээс энэ хичээлийн жил 1-р ангийн анги дүүргэлт 40-42 хүрсэн тул шинээр бүлэг нээж анги дүүргэлийг 35-д хүргэсэн. Одоогоор сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна

27

Наран 95759319

Шинээр ашиглалтанд орж байгаа цэцэрлэгүүдийн багш ажилчдыг ямар сонгон шалгаруулалтаар авч байна вэ?  Арга зүйч нь Тайвантунгалаг дарга өөрөө мэдээд бүх ажилчдаа авсан гэж байна. Тодруулж өгнө үү.

Шинээр ашиглалтанд орж байгаа цэцэрлэгийн  багш нарыг Боловсролын газраас  томилогдсон комисс сонгон шалгаруулж авдаг. Ажилчдыг тухайн байранд  үйл ажиллагаа явуулж байсан байгууллагын ажилчдыг шилжүүлэн ажиллуулж ирсэн.

 

 

                                                                        АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР