ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА

2014-10-21

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж дараах 8 асуудлыг хэлэлцлээ.

  1. Эхний асуудлаар Аймгийн ИТХ-ын ээлжит XIX хуралдааныг зарлан хуралдуулах тухай хэлэлцлээ. Асуудлыг хэлэлцээд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 6 дахь удаагийн сонгуулийн Ээлжит XIX  хуралдааныг 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зарлан хуралдуулж, дараах асуудлуудыг хэлэлцүүлэхээр тогтлоо.
  • “Мэдлэгт суурилсан Эрдэнэт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний тухай
  • Аймгийн хэмжээнд бүх төрлийн даатгалын үйлчилгээг цогц байдлаар бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж, иргэдийг хамруулах бодлогын тухай
  • Боловсролын салбарыг 2014-2016 онд хөгжүүлэх хөтөлбөрийг    хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний тухай
  • Бусад
  1. Хоёр дахь асуудлаар Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар хийсэн ажил, тэдгээрийн үр дүнгийн талаар хэлэлцлээ. Дээрх хуулийн хэрэгжилтийг орон нутагт хангах талаар хийсэн ажлынхаа тайланг Аймгийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга Б.Батхуяг танилцуулж хэлэлцүүллээ.
  2. Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь  Орхон аймгийн ИТХ-ын 2011 оны 3 сарын 25-ны өдрийн тогтоолоор баталсан “Архидан согтуурахтай тэмцэх, хяналт тавих журам”-ын хэрэгжилтийн хүрээнд хийсэн ажил, авсан арга хэмжээний тухай байлаа. Энэ талаар Хууль зүйн хэлтсийн дарга Б.Батхуяг сонсгол мэдээлэл хийж тэргүүлэгчдээр хэлэлцүүллээ.
  3. Ахмад настан, залуучууд, эмэгтэйчүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар авч хэрэгжүүлж буй ажлын тухай Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Нацагдорж танилцуулж тэргүүлэгчдээр хэлэлцүүллээ.
  4. Орхон аймгийн аудитын газрын 2014 оны эхний 9 сард хийсэн гүйцэтгэлийн болон нийцлийн аудитын дүнг Аймгийн аудитын газрын тэргүүлэх аудитор Д.Цогбадрах танилцуулж хэлэцүүллээ.
  5. Гудамжны нэр, байршил өөрчлөх тухай асуудлыг Аймгийн ЗДТГ-ын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Батдэлгэр танилцуулж хэлэлцүүллээ. Танилцуулгад Баянцагаан баг, Эрдэнэт хивс ХХК-ийн урд уулзвараас Барилгачдын талбай, Найрамдлынталбай, Амарын талбайгаар дамжин Цагаанчулуут баг, орон сууцны 7 дугаар хорооллын баруун хойд талын авто замын төгсгөл хүртэл“Эрх чөлөөний өргөн чөлөө”, Хүрэнбулаг баг, Нийгмийн даатгалын барилгын зүүн хойд талын уулзвараас босоо тэнхлэгийн дагуу Амарын талбайн зүүн талаар Эрх чөлөөний өргөн чөлөө хүртэлх “Орхоны гудамж”-ны хэсгийг  “Сүхбаатарын гудамж”, Эрх чөлөөний өргөн чөлөөнөөс орон сууцны 6 дугаар хорооллын баруун талаар босоо тэнхлэгийн дагуу Эрдэнэт-Булган улсын чанартай авто зам хүртэлх “Баян-Өндөрийн гудамж”-ны хэсгийг “Эрээний гудамж” гэж өөрчлөн нэрлэхээр заасныг тэргүүлэгчид баталлаа.
  6. Шагналд тодорхойлох тухай
  7. Аймгийн ИТХ-аас зохион байгуулдаг “Форум” нээлттэй хэлэлцүүлгийн сэдвийг баталлаа. Тухайлбал 10 сарын 16-нд Жаргалант суманд болох хэлэлцүүлэг “Жаргалант сумын иргэдийн тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээ” гэсэн сэдвээр  зохион байгуулагдахаар боллоо.